card

Мэндчилгээ

 

Манай цахим хуудсанд морилон саатаж буй эрхэм танд "ЭГЭ" ХХК-ийн хамт олны өмнөөс  мэндчилж байна.
           
Монгол орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулж гар бие оролцон Монголын барилгын зураг төслийн салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх эрхэм зорилго тавин үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш хэдий 19 жил өнгөрөөд байна.

Бид хэрэглэгчид, захиалагчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан өнгө үзэмж, чанар технологийн шаардлагад бүрэн нийцсэн дээд зэргийн тав тухтай орчныг бүрдүүлж чадах барилгын иж бүрэн зураг төслийн ажлыг гүйцэтгэхийг зорьж ажиллахын зэрэгцээ барилга угсралтын ажил, зураг төсөлтэй хэрхэн уялдаж нэгдсэн цогц бүтээл болоход нь зураг төслийн эхний шатнаас эхэлж чанарыг эрхэмлэн, ихээхэн анхаарал хандуулдаг билээ.

Манай компани барилгын зураг төслийн салбарт мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг архитектор, инженер, дизайнеруудаар багаа бүрдүүлж чадсан бөгөөд салбарын зураг төслийн хүрээнд, төлөвлөсөн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж байгаагаа энд дурдахад таатай байна.

Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй  бүх харилцагч болон захиалагчдадаа талархал илэрхийлэхийн ялдамд бидний цаашдын үйл ажиллагаа улам өргөжин тэлж  хамтын хүчээр улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.    

Хүндэтгэсэн,
"ЭГЭ" ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЖАРГАЛ

 

Б.Амартүвшин

Ахлах архитектор

Б.Бүдханд

Архитектор

Д.Оюунцэцэг

Менежер

Э.Батбаяр

Барилга бүтээцийн инженер

Ц.Номин

Архитектор

Т.Ганхуяг

Техникч архитектор

П.Номин

Техникч архитектор

М.Алтаннамар

Нягтлан бодогч

Б.Минжин

Архитектор

О.Билгүүн

Архитектор
+976 7575-7470