"Millennial Pink" буюу шинэ мянганыхны дурладаг зөөлөн ягаан өнгө энэ жил загвар, интерьер, тэр ч бүү хэл хоолны салбарыг хүртэл байлдан дагуулж, энэ оны гол өнгөөр тодорсон билээ. Шинэ мянганыханд сайхан мэдээ дуулгахад энэхүү пастель ягаан өнгө ирэх онд ч эрчээ алдахгүй оршин тогтносоор байх бололтой. Пастель ягаан өнгө нь өрөөнд зөөлөн, дулаан уур амьсгал нэмж, минималист хэв маягийг илтгэнэ.
Дэлхийн өнгөний чиг хандлагыг гаргадаг Pantone институт нь 2019 оны гол өнгөөр ид шидийн өнгө болох нил ягаан өнгийг тодорхойлсон байна.
Нил ягаан нь сансар огторгуйн нууцлаг утгыг агуулсан бөгөөд энэхүү өнгө нь бидний бүтээмж сэтгэлгээ,оюун ухаан, алсын хараатай байдлыг илэрхийлдэг гайхалтай өнгөний нэг юм.
Энэ өнгө нь зоригтой шийдэмгий, өөртөө 100% итгэл үнэмшилтэй хүний өнгө юм.
Нил ягаан өнгө нь өнгөнүүд дотроос хамгийн комплекс өнгө ч гэж хэллэгддэг байна.
Тэгвэл энэхүү нил ягаан өнгийг хэрхэн интерьерт ашиглах вэ?
Хэрвээ та энэ өнгийг гэрийн интерьертээ сонгох гэж байгаа бол өнгө зохицол дээр анхаарах нь зүйтэй.
Нил ягаан өнгө нь тод өнгө учраас арай бүдэг завсрын өнгөөр дарж хоршуулж болно.
Нил ягаан өнгө нь энэ жилийн трэнд болж буй тод wine улаан, саарал, тод хөх өнгөнүүдтэй ч амархан уусаж хоршиж өгдөгөөрөө давуу талтай юм.